Ирэх сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана
Тавантолгой- Зүүнбаянгийн төмөр замын зүгшрүүлэх тээвэрлэлтийг эхлүүллээ
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км хэвтээ тэнхлэгийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил дуусаж, галт тэрэгний хөдөлгөөний зүгшрүүлэх тээвэрлэлтийг амжилттай эхлүүлжээ.
"Монголын төмөр зам" ТӨХК болон "Оюу толгой" ХХК-тай хамтарсан гэрээний дагуу гуравдугаар сарын 5-ны өдөр 50 вагон 3200 тонн зэсийн баяжмалыг Замын-Үүд боомтод хүргэн, хил нэвтрүүлэн экспортод гаргахад бэлэн болсон байна.
