Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт “Шүд угаах цаг” бий болгоно

Манай улсын хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт сүүлийн 40 жилд 85 хувиас буураагүй, 12 хүртэлх настай хүүхдэд тархалт 77, 35-44 насны бүлэгт 98.1, 65-74 насны бүлэгт 99.8 хувьтай байна.

"Хүн ам төвлөрсөн газар хүүхдийн тоо их байдаг"

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн даваа гараг бүрийн ээлжит “Өглөөний уулзалт” болов. Уулзалтад БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар болон Улаанбаатар хотын есөн дүүргийн цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн багш нарын төлөөлөл оролцлоо.

GOOGLE-ийн боловсролын шинэ платформыг Монголд нэвтрүүлнэ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Google компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Жон Вамвакитис, Япон болон Ази номхон далайн бүс нутгийг хариуцсан захирал Колин Марсон нартай уулзаж боловсролын шинэ платформ хэрэгжүүлэхээр ярилцлаа.

Сургуулийн тогооч нарыг чадавхжуулж эхэллээ

“Боловсролын Дэлхийн Түншлэл” (GPE) төслийн санхүүжилтээр ерөнхий боловсролын сургуулиудын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтад хамруулж байна.