Сонсголонгийн төмөрбетон хос гүүр нь 30м алгасалтай, Т-хэлбэрийн угсармал дам нуруутай, 11м өргөн, хоёр эгнээ зорчих хэсэг, явган зам, гэрэлтүүлэг бүхий гүүрэн байгууламж юм. Барилгын ажлын гүйцэтгэгчээр “Бээжин Юни-Констракшн Групп” ХХК, гүүрэн байгууламжийн үндэсний анхны компани болох “Гангүүр” ХХК, хяналтын зөвлөх үйлчилгээний компаниар “Гуанжоу Ванан Констракшн Сүпервишн” компаниуд богино хугацаанд гүйцэтгэж дуусгалаа.
Тухайлбал, гарал үүслийн гэрчилгээтэй ч худалдан борлуулах гэрээгүй, гарал үүслийн гэрчилгээг тулгаж "Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай" хуулийг мөрдөөгүй байна.
Дуудлагын дагуу ослын газарт шалгалт хийхэд 1.6 настай эрэгтэй хүүхэд эмээгээ тугалдаа явсан хойгуур нүхэн жорлонд унасан байжээ. Энэ үед хөрш айлын хүн нь хүүг унасныг мэдэж амь насыг аваран хамгаалжээ.
Нарны зам, “Monnis” төвийн зүүн уулзварт Toyota Aqua автомашины жолооч А нь ажил, үүргээ гүйцэтгэж байсан цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б-г мөргөж гэмтээсэн хэргийг хуулийн дагуу шалгаж байна.
Сүхбаатар дүүргийн 1 дүгээр цэцэрлэгийн ахлах А, бэлтгэлийн Б бүлгийн 4-5 насны дөрвөн хүүхэд энэ сарын 13-15-ны өдрүүдэд ХӨСҮТ-ийн гэдэсний халдварт өвчний тасагт цусан суулга өвчин оноштойгоор хэвтэн эмчлүүлж байна.
Нийтийн тээврийн үйлчилгээний газар үүсэж хөгжсөний 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд хот доторх болон хот орчмын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын их багтаамжийн автобусны жолооч нарын дунд “УРАН ЖОЛООДЛОГО-2019” тэмцээнийг тус газрын Тээврийн хяналтын хэлтэс 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр амжилттай зохион явууллаа.
Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Эх оронч худалдан авалтын жил” болгон зарласантай холбогдуулан үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээ, брэнд бүтээгдэхүүнийг олон нийтэд таниулан сурталчлах, түншийн харилцааг хөгжүүлэх, зах зээлийг өргөжүүлэх зорилгоор зохион байгуулсан тус үзэсгэлэнд ОХУ, БНСУ, Беларусь, Тайвань зэрэг улсуудаас 40 гаруй аж ахуйн нэгжүүд, дотоодын 60-н аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид оролцож шинэ техник, технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ гадаад, дотоодын үйлдвэрлэгчдэд сурталчлан танилцууллаа.
Улмаар тухайн газруудыг Байгаль орчны хяналтын бүст оруулан хяналт тавьж, цаашид энэхүү шийдвэрийг хангаж ажиллахыг Ерөө, Хүдэр, Баянгол сумдын Засаг даргын тамгын газар, Байгаль орчны ажилтан нарт үүрэг болгож, хүлээлгэн өгчээ.
Мөн нурангиас эрэн хайх аврах ажиллагааны дууриалган үзүүлэх дадлага сургуульд эрэлч нохдыг ашиглан эрлийн ажиллагааг зохион байгуулах дадлагыг хийнэ.
Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Халхын голын байлдааны түүхэн ач холбогдол, Монгол цэргийн эр зориг, цог жавхаа, дайчин уламжлалыг сурталчлан таниулах, эх орон тусгаар тогтнолынхоо төлөө амь бие үл хайрлан зүтгэсэн бахархан дуурсагдсан баатарлаг дайчдыг алдаршуулах, залуу хойч үедээ эх оронч хүмүүжил олгох үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж Лхамжаагийн Мягмарсүрэнд Соёлын гавьяат цол хүртээсэн байна.