Ухарч байхдаа нэг настай охиноо мөргөж, амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарчээ

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум, тоот хашаанд амины Mitsubishi L200 автомашины жолооч Б нь ухарч байхдаа нэг настай, охиноо мөргөж амь насыг нь хохироосон золгүй явдал болжээ. Иймд бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, зам тээврийн ослоос сэргийлэхгүй бол бяцхан үрсээ санамсаргүйгээр алдахыг энэ осол харуулж байна.

“Цэвэр агаартай-Авто машингүй өдөр” энэ сарын 15-нд болно

“Цэвэр агаартай-автомашингүй өдөр”-өөр автомашины хэрэглээг багасгах, өөр төрлийн зорчих хэрэгслийг сонгох, агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулах, орон байраа дулаалах, эрчим хүч хэмнэх зөв дадал, сайжруулсан хатуу түлшийг иргэд, олон нийтэд хэрэглэхийг уриалж, сурталчлан таниулах чиглэл бүрээр ажиллахыг нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын дарга нарт Ажлын хэсгийн ахлагч Д.Мөнхжаргал үүрэг болголоо гэж нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас мэдээлэв.

Төрийн албаны ерөнхий шалгалтын товыг тогтлоо

Иргэний хүсэлт болон бүрдүүлсэн баримт бичгийг 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 09.00 цагаас 2019 оны 10 дугаар сарын 30-ны 24.00 цаг хүртэл Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсаар дамжуулан цахимаар хүлээн авна.

"Буянт-Ухаа" спорт ордныг засварлана

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар “Буянт-Ухаа спортын ордон” ТӨААТҮГ-ын дотоод бүтцийн хэсэгчилсэн засвар үйлчилгээ, бэхэлгээ, спортын ордны тоног төхөөрөмжийг шинэчлэх, солих, дотор болон гадна тохижилт, спортын ордны ойр орчимд авто зам шинээр тавих зэрэг ажлыг хийх юм.

420.0 мянган тонн ургац хураан авах төлөвлөгөөтэй байна

Урьдчилсан байдлаар энэ жил хураан авах ургацын хэмжээ нь 420.0 мянган тонн байгаа хэдий ч цаг агаарын хүчин зүйлсээс шалтгаалан өөрчлөгдөж болзошгүй аж.

Оюутнууд цахим картаа 3600 төгрөгөөр захиална

Оюутнууд цахим картаа 3600 төгрөгөөр захиалах бол 1000 төгрөгөөр дахин сунгах юм байна. Энэ жилээс смарт картын сунгалтын хугацааг уртасгаж есдүгээр сараас ирэх оны зургадугаар сар хүртэл сунгахаар өөрчлөлт оржээ. Оюутны цахим картыг есдүгээр сарын 6-ны өдрөөс олгож эхэлнэ.

УБТЗ гол замынхаа 70 хувийг төмөр бетон дэртэй болгожээ

Энэ чиглэлээр УБТЗ онцгой анхаарч эрчимтэй ажиллаж байгаа бөгөөд гол замынхаа 70 хувийг Р65 зам төмөр бүхий бетон дэртэй болгоод байна. Энэ ажлыг өөрийн санхүүгийн боломжид тулгуурлан үе шаттай хэрэгжүүлж ирсэн бөгөөд ирэх жил 80 километр замын их засварын ажлыг гүйцэтгэх юм. Замын их засварын ажлыг тодорхой хуваарьт өдрүүдэд тухайн хэсгийн галт тэрэгний хөдөлгөөнийг тодорхой цагаар хааж гүйцэтгэдэг юм.

Хууль бусаар сурагчийн дүрэмт хувцас нэвтрүүлэхийг завджээ

Истана маркын автомашинтай хил нэвтрэхдээ 10 нэр төрлийн 409 ширхэг сурагчийн дүрэмт хувцас буюу оюуны өмчийн эрхэд хамаарах бараа хууль бусаар тээвэрлэж явсныг гаалийн шалгалтаар илрүүлж, Зөрчлийн тухай хуулийн дагуу Оюуны өмчийн газарт шилжүүлжээ.

Ц.Ариунболд: Эхнэр минь мэс засалд яаралтай орж чадвал бид элэг бүтэн үлдэнэ

Бөөр солиулах мэс ажилбарт ороход 120 сая төгрөгийн зардал шаардлагатай байгаа. Миний эхнэр “ETV” телевизийн мэдээний албанд таван жил гаруй ажиллаж байна. Үдэш бүр л ард түмэнтэйгээ цэнхэр дэлгэцээр уулздаг. Найз нөхөд, сэтгүүлч, уран бүтээлчдийн зүгээс хандивын аянг өрнүүлээд байна. 94699363, 99122471 дугаарт холбогдож хандивын аянд нэгдэж болно.

"Цамбагарав" ууланд Итали улсын 76 настай иргэн алга болжээ

Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Баянбулаг багийн “Цамбагарав” гэдэг газар Бүгд Найрамдах Итали улсын харьяат, 76 настай, эрэгтэй Л сураггүй алга болжээ.