Оюу Толгойн ногдол ашгийг нийгмийн болон суурь дэд бүтцэд зарцуулахгүй
Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 06 дугаар дүгнэлттэй танилцлаа
Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 06 дугаар дүгнэлттэй танилцлаа. Иргэн Д.Ганбаяраас Цэцэд хандаж өргөдөл гаргасны дагуу Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг шийдвэрлэсэн тухай дүгнэлтийг Цэцийн гишүүн О.Мөнхсайхан танилцууллаа. Хүний эрхийн Үндэсний Комисс дэргэдээ орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хороотой. Тус хорооны гишүүнд хамаарах хуулийн заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Цэц хянан шийдвэрлэжээ. Тухайлбал, Цэцийн 2026 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн дунд суудлын хуралдаанаар Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэгт “Хорооны гишүүн улс төрийн намын гишүүнчлэлээс түдгэлзэнэ.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтын “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. … Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно. Төрийн зарим төрлийн албан хаагчийн намын гишүүнийг түдгэлзүүлж болно;” гэснийг зөрчөөгүй гэж шийдвэрлэж, дүгнэлт гаргасан байна. (Дүгнэлтийг эндээс)

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асууж, үг хэлэх үеэр УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг уншиж танилцуулав. УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат, хүний эрхийн эрх зүйн зохицуулалтуудыг парламент баталсан нь томоохон алхам болсныг онцолж, Цэцийн дүгнэлттэй санал нийлэхээ илэрхийллээ. Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар, Үндсэн хуулийн цэцээс Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн бол УИХ-ын Байнгын хороогоор хэлэлцэх шаардлагагүй, чуулганы нэгдсэн хуралдаанаар танилцах зохицуулалттай гэв.