Н.Учрал: Улс, эх орноо бодож, тулхтай шийдвэр гаргая

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Засгийн газраас 7 хууль, 3 тогтоолын төслийг боловсруулан санаачилсан гэж Засгийн газрын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан хууль санаачлагчийн танилцуулгыг илтгэлээ.

2026-10-22 19.24.45.jpg

Төслийн талаарх УИХ-ын Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа танилцуулсан. Төслүүдтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Оюу толгой төслийн ногдол ашгийг ирэх жил зөвхөн ахмадуудад өгөх нь зүйтэй гэсэн санал хэлэв.

2026-10-22 19.25.33.jpg

УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар засаглал хоорондын зарчим алдагдаж байгааг, УИХ-ын гишүүн Г.Хосбаяр ирэх оны төсвийг бүтээн байгуулалт руу чиглүүлж, зам, дэд бүтэц, шугам сүлжээ зэрэг тулгамдсан асуудлаа шийдвэрлэх нь чухал гэсэн бол УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Ж.Галбадрах, Ч.Номин, Г.Очирбат нар төсвийн төслийн талаар тодрууллаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал гишүүдийн асуултад биечлэн хариулав. Тэрбээр УИХ-ын гишүүдэд хандан улс, эх орноо бодож, тулхтай шийдвэр гаргахыг уриалж учирласан юм.

2026-10-22 19.30.31.jpg

“Нээлттэй парламент” бодлогын хүрээнд И-Монголиа цахим системд “УИХ таныг сонсож байна” цэсийг ажиллуулж, иргэдээс санал, хүсэлт хүлээн авч байгаа. Ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадаагүй гэсэн хүсэлт олон ирснийг холбогдох сайдаас нь УИХ-ын дарга С.Бямбацогт тодрууллаа. Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир уг асуудлыг шийдвэрлэхээр санхүүжилтийг төсвийн төсөлд тусгасан учраас саадгүй олгоно гэсэн хариуг өгөв.